Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулж байна. Энэ хүрээнд шүүгчдийн багт ажилласан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалаас тодруулга авлаа.
Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:
-Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр
-Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/
-Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулж байгаа юм гэлээ.