МАН-ын Удирдах зөвлөл хуралджээ. Зөвлөл дээр юу яригдсан талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгснийг та бүхэнд танилцуулъя.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
-Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн хандивын талаар юун түрүүнд хөндлөө. Намын санхүү урьдын адил сайнгүй байгаа ч хууль бус хандив авахгүй. Хуульд зааснаар хувь хүнээс 5 сая хүртэлх, аж ахуйн нэгжүүдээс 15 сая хүртэлх хандивыг авна гэдгээ дахин илэрхийллээ.
Мөн, Удирдах зөвлөлийн хурлаар намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн асуудлыг ярьсан. Улс орон даяар онцгой байдал тогтоогоод байхад үлгэр жишээ болохын оронд ёс зүйгүй үйлдэл гаргасан учир хариуцлага тооцох даалгаврыг өглөө.