СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ухань хотоос ирсэн 31 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар цагийн үеийн мэдээлэл хийлээ. Өнөө өглөө 20 минутын өмнө Польш улсад суугаа монгол эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл хандивласныг нисэх буудлаас хүлээн авлаа.

ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунаа ". Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ.

БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн. Иймээс эмнэлгийн ажилтнууд хамгаалах хувцас хэрэглэлийг бүрэн дүүрэн өмсөх хэрэгтэйг анхаарах ёстойг энэ тохиолдол анхаарууллаа.

БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон байна.

Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж хэлмээр байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “. Өнөөдрийн байдлаар биеийн байдал сайн байгаа. Дүрэм ёсоор 14 хоног эмнэлэгт тусгаарлана. Онгоцны багт ажилласан 15 хүнийг эмнэлгийн байгууллага ажиглаж байгаа.

Түүнчлэн Дорноговь аймгийн харьяат Эрээнд амьдардаг гурван хүнд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул тэнд тусгаарласан. Ингээд ойрын хавьтагч таван хүн болон дээрх гурван иргэнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан.

2020 нэгдүгээр сарын 9-нээс хоёрдугаар сарын 2-ныг хүртэл нийт 71 хүнд шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

. Хүн өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг. Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Иймээс гар утсаа гар ариутгагч бодисоор хөвөнгөөр юм уу цэвэр даавуугаар ариутгахыг зөвлөж байна. Гараа тогтмол угаадагтай адил гар утсаа ариутгагч, арчиж байхыг зөвлөмөөр байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.