Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотод болсон эмх замбараагүй байдал, жагсаал мөргөлдөөний үеэр гурван настай охин төөрч алга болоод байжээ.
Эрх баригчдын баталсан цагаачлал, иргэншил олгох хуулийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал улс орон даяар хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Жагсаалд оролцож байсан исламын шашинтай гэр бүлийн гурван настай охин алга болоод байсан ч хэд хоногийн дараа жагсаал болсон газрын ойролцоо сүмээс олдсон байна.
Исламын шашинтнууд оршин суудаг Маужпур, Мустафабад, Жафрабад, Шив Вихарын ойролцоо болсон жагсаалын үеэр хэв журам сахиулах цагдаа нартай жагсагчид мөргөлджээ. Мохаммад Сауд Алам эхнэртэйгээ хамт зугтаж байгаад толгойдоо чулуугаар цохиулж бэртсэн уйлж байгаа охиныг олж, эрж хайж буй гэр бүлд нь аваачиж тусалсан байна.
Охиныг олохоос өмнө төрийн бус байгууллагууд эрлийн ажилд тусалж, гэр бүл нь цагдаад хандаад байжээ. Сафияа охины эцэг эх өөр хотод ажилладаг бөгөөд охин өвөө Мохаммад Харуны хамт амьдардаг байжээ.
Эх сурвалж: ВВС