Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид энэ долоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлжээ. Харин тэдгээр хүмүүсийн жолоо барих эрхгүй, эрхээ хасуулсан хүмүүс байсан тул шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10,2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75,0 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.