Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр коронавирусийн халдварын голомттой бүс нутгаас Монгол улсын 15 иргэн иржээ.
Үүнд БНСУ-аас 8, Япон 1, Австри 2, Итали улсаас 4 иргэн байна.
Эдгээр иргэдийн хоёроос вирусийн шинж тэмдэг илэрлээ. Цээж, хоолой өвдөх зовиуртай байгаа юм. Иргэдийг яаралтай ХӨСҮТ-д шилжүүлсэн байна.