АНУ-ын Техас мужийн иргэн 24 настай Дадрейн Андерсоныг цагдаа нар барьж 30 хоног буюу нэг сарын хугацаанд хорих ялаар шийтгэсэн байна. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард Уолмарт дэлгүүрийн хөлдөөгчөөс мөхөөлдөс авч долоон, буцаагаад хийж байгааг хяналтын камерт бичжээ.
Андерсонд сарын хугацаанд хорих ялаас гадна зургаан сарын тэнсэн харгалзах ял, 100 цаг олон нийтэд тустай ажил хийх, 1,000 ам.долларын торгууль оноосон бөгөөд зайрмаг үйлдвэрлэгч компанид 1,565 ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэрүүдийг шүүх гаргасан байна.
Порт Артур хотын Уолмарт дэлгүүрт наймдугаар сарын 26-ны өдөр Андерсон долоогоод буцааж хөргөгчинд хийсэн зайрмагаа аавтайгаа эргэн ирж худалдаж авсан ч Blue Bell Creaeries мөхөөлдөсний компани дэлгүүрт зарж байсан бүх зайрмагаа шинээр солиход 1,565 ам.доллар зарцуулжээ. Түүний гаргасан үйлдлийг тоглоом наргиа гэж хүлээж авах эрсдэлтэй тул шүүх энэ оны эхэнд гэм буруутай гэж үзсэн байна.
Тухайлбал Андерсоныг мөхөөлдөс долоогоод буцаагаад хийж буй бичлэгээ цацсанаас хойш сарын дараа өсвөр насны охин Техас мужийн Луфкин хотын Уолмартад ижил бичлэг хийж цахим сүлжээнд байршуулжээ. Охин насанд хүрээгүй байсан ба долоосон зайрмагаа худалдаж аваагүй ч бичлэгийг нь 13 сая удаа үзсэн байна.
Эх сурвалж: ВВС