СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-03-06

“Netflix”-ийн хориглогдсон бүтээлүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сүүлийн таван жилийн хугацаанд улс орнуудад ямар нэгэн шалтгаанаар гаргахыг хориглосон бүтээлүүдийнхээ жагсаалтыг “Netflix” гаргажээ. Найруулагч Стэнли Кубрикийн “Full Metal Jacket”-ыг Вьетнамд хориглосон байна. Мөн Сингапурын иргэд Мартин Скорсезегийн “The Last Temptation of Christ” бүтээл, Бразилийн олон ангит “The Last Hangover” цуврал, баримтат “The Legend of 420” киног “Netflix”-ээр үзэх эрхгүй.

ХБНГУ-д “Night of the Living Dead” нэртэй аймшгийн киног хориглосон бол Шинэ Зеландад амиа хорлолтын талаар өгүүлсэн баримтат бүтээлийг гаргахыг хоригложээ. Сүүлийн жилүүдэд хамгийн олон хэрэглэгчтэйгээр тодроод буй “Netflix” жил бүр ийм жагсаалт гаргахаа мэдэгдсэн байна. Улс орнуудад ийнхүү бүтээлүүдийг хориглосон шалтгааны цөөнгүй нь контентын хяналт, цензуртэй холбоотойг мөн тэд онцолжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.