СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арабын шейх эхнэр хүүхдүүдээ заналхийлж, хүчээр хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотын захирагч тэрбумтан Шейх Мохаммед бин Рашид Аль Мактумын эсрэг түүний хуучин эхнэр гүнж Хаяа Бинт Ал Хуссейн айлган сүрдүүлсэн, хүчээр хулгайлсан, хүчирхийлсэн зэрэг хэргээр Их Британийн дээд шатны шүүхэд гомдол гаргажээ.

Шүүхийн баримт материалыг өнгөрсөн найман сарын хугацаанд олон нийтэд дэлгээгүй байсан ч өнгөрсөн жил Дубайгаас хоёр хүүхдийн хамт зугтаж ирсэн гүнж Хаяагийн хүсэлтээр олон нийтэд дэлгэн харуулсан байна. .

Дубайн захирагч тэрбумтан Шейх Мохаммед шүүхэд хандан баримт материалыг олон нийтэд дэлгэхгүй байх хүсэлтээ мөн өгсөн ч олон нийтийн ашиг сонирхлын тулд түүний хүсэлтийг хүлээж авахаас Их Британийн дээд шатны шүүх татгалзсан байна. Баримтуудыг ил болгосны дараа шейх Засгийн газрын тэргүүний хувьд шүүхийн баримт материал бүрдүүлэх явцад оролцох боломжгүй байсан ба олон нийтэд дэлгэсэн эдгээр баримт нь зөвхөн нэг талаас харсан өрөөсгөл түүх хэмээн мэдэгджээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан түүний хүүхдүүдийн хувийн орон зайг хүндэтгэн үзэхийг хүсч, Их Британид байгаа хүүхдүүдийнхээ амь насанд халдахыг санаархаагүй гэжээ.

Шейх Мохаммедэд холбогдолтой хэргийг шалгахад тэрээр гүнж Хаяагаас гадна өөр эхнэрээсээ гарсан охидыг хүчээр хулгайлж, албадан буцаасан хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

70 настай шейхийн охин Шейха Шамса 2000 онд гэр бүлээсээ зугтсан ч түүнийг эцгийнх нь туслахууд барьж, албадан Дубай руу явуулснаас хойш тэрээр хорионд байгаа ажээ. Мөн охидын нэг Шейха Латифа 2002, 2018 онуудад гэр бүлээсээ зугтах оролдлого хийсэн нь амжилтгүй болсон ба эхний оролдлогоосоо хойш хоригдож байгаад хоёр дахь удаа зугтаж Энэтхэгийн эрэгт хүрсэн боловч мөн л баригдаж Дубай руу албадан хүчинд автан буцсан билээ. Латифагийн олон нийтэд хандсан бичлэгээс харахад түүний биед хүч хэрэглэж гэмтээж бэртээсэн ул мөр байсан гэж шүүх үзсэн байна.

Йорданы гүнж Хаяа нь Хуссайн хааны охин бөгөөд 2004 онд Дубайн захирагчийн зургаа дахь бөгөөд хамгийн залуу эхнэр нь болжээ. Тэд 7, 11 настай хоёр хүүхэдтэй аж. Гүнж Их Британид амжилттай зугтаж ирсэн ч 2019 оноос эхлэн сэжигтэй үйл явдлууд тохиолдож сэтгэл зовниж эхэлжээ. Гүнж англи бие хамгаалагчтайгаа дотно харилцаанд орсон байсан ба дэр лүү нь хоёр удаа буудсан, нисдэг тэрэг байшингийнх нь гадаа ирж алслагдмал элсэн цөлийн хорих газарт аваачна хэмээн сүрдүүлсэн зэрэг үйл явдлууд тохиолдсон байна.

Мөн шейх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиглан тэдэнд мөнгө төлж гүнж Хаяагийн эсрэг удаа дараа сөрөг утгатай худал мэдээ мэдээлэл цацсан гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.