Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Г.Доржзодовыг улсын хилээр гарахыг хязгаарлаж, ялтан А.Ганбаатар, Ц.Сандуй нартай уулзахыг хориглох шийдвэрийг өнөөдөр гаргасан.
Нийслэлийн прокурорын газраас “Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгнуулсан гэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Г.Доржзодовт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах” санал ирүүлснийг шүүх ийнхүү хангажээ.
Харин яллагдагч Г.Доржзодов “2017 оны зургадугаар сарын 01, 06, 09-ний өдрүүдэд надад 1 сая ам.доллар өгье гадагш явчих гэж ятгахад нь би зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч үгүй. Яагаад гэвэл 60 тэрбумын хэргийг мухарлан шалгаж дуусах хүртэл би хаашаа ч явахгүй” хэмээн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.