Өвлийн олимпийн тоглолт болж байсан Сочи хот оросуудын аялах дуртай чиглэлүүдийн хамгийн шилдгээр нь шалгарчээ. Эхний гуравт Сочигоос гадна Москва болон Красная Поляна багтжээ. Судалгааг 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 29 хүртэлх хугацааны дата мэдээлэл дээр үндэслэж, Оросын 25 том хотын хэрэглэгчдийн хандалт дээр тулгуурлаж хийсэн гэдгээ “Avito Недвижимость” аналитик судалгааны байгууллага РИА-Новости-д мэдээсэн байна.
2019-2020 оны өвөл оросууд Сочи хотноо богино хугацаагаар түрээслэх байр үл хөдлөх хөрөнгийг ихээхэн сонирхсон байна. Ингэснээр амралт сувиллын энэ хот аялал жуулчлалын хамгийн алдартай топ гурван хотын нэгээр нэрлэгджээ.
Энэ жилийн өвлийн цаг агаарын нөхцөл аялагчдыг хүйтэн газар сонирхох нөхцөл болж өгсөн бололтой.
Аялал жуулчлалын алдартай газруудтай хөрш зэргэлдээ хотууд ч бас өвлийн аялагчдын анхаарал сонирхлыг татсан гэдгийг Улаан-Үд дэх богино хугацаат түрээсийн байруудын эрэлтээр жишээ болгосон байна.
Д.АРИУН