СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконг: Тэжээвэр амьтдаа үнсэхгүй байхыг анхааруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хонконгийн иргэн коронавирусээр халдварласны дараа түүний тэжээдэг байсан Помераниан үүлдрийн нохойд шинжилгээ хийхэд эерэг хариу гарсан тул ард иргэдийг тэжээвэр амьтдаа үнсэхгүй байхыг эрх баригчид сэрэмжлүүлж байна. Мөн иргэдийг цочирдож сандралгүй байхыг уриалжээ.

Гэрийн тэжээвэр нохойноос коронавирусийн халдварын тохиолдол илэрснээр хүнээс амьтанд халдварлаж байж болзошгүй гэдэгтэй Хонконгийн газар тариалан загас агнуур, байгаль хамгаалах газрын шинжээчид санал нэгтэй байна.

Уг нохойнд халдварын шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариугаар халдварын тохиолдол маш сул гарсан учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид нохой халдвар тээгч байсан уу, аль эсвэл вирусээр бохирдсон газарт хүрэлцсэн үү гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Тус байгууллагын зүгээс нохой, муур коронавирусээр халдварласан албан ёсны баримт нотолгоо байхгүй гэжээ.

Тиймээс иргэдийг хэт сандралгүй, санаа зоволгүй байж тэжээвэр амьтдаа тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн байна. Халдвар авсан гэх нохойг тусгаарлаж, эмч мэргэжилтнүүд уг тохиолдлыг үргэлжлүүлэн судалж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.