Хот, хоорондын буюу орон нутгийн суудлын галт тэрэг энэ сарын 3-наас эхлэн орон нутгийн бүх чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчиж байна.
Харин урд хөрш БНХАУ руу зорчих Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг, Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатарын 34/33-р галт тэрэг, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн 24/23-р галт тэрэгний хөдөлгөөн, аяллыг цуцалсан хэвээр байгаа юм.
Түүнчлэн зорчигчдын эрүүл мэндийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг бүр эмчтэй явж байгаа бөгөөд зорчигчдын халууныг тогтмол үзэж байгаа юм.
Хамгийн гол анхаарах зүйл бол амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн галт тэрэг бүрт ариутгалын бодис байршуулж байгаа ч зарим иргэд түүнийг авч явах зэрэг үйлдэл гаргаж байгаа гэнэ.