СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эль Чапогийн охин сүр дуулиантайгаар хуримаа хийв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Мексикийн хууль бус мансууруулах бодисны наймаачин, Синалоа зэвсэгт бүлгийн толгойлогч байсан зартай гэмт этгээд Эль Чапо хоригдож байгаа хэдий ч түүний охин Алехандрина Жизель Гузман сүр дуулиантайгаар хуримаа хийсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалжуудын дамжуулснаар Жизелийн хурим өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр Синалоа зэвсэгт бүлгийнхний эзэмшилд орсон Кулиакан хотын сүмд олон нийтэд хаалттай болсон байна. . Тиймээс Эль Чапогийн охиныг сүйт залуугаа гэр бүлтэйгээ ижил гэмт хэргийн харанхуй ертөнцөөс сонгосон хэмээн дурдсан байна.

Мексик улсад хүн амины гэмт хэрэг, аллага, хүчирхийлэл нэмэгдсээр байгаа юм. 2019 онд 35,588 хүн гэмт хэргийн золиос болж амиа алдсан нь өмнөх жилийнхээс 2,7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүмийн хаалгыг барьж сүр дуулиантай хуримаа хийсэн Жизель эцгийнхээ нэр, дүр төрхийг ашиглан Эль Чапо 701 бэлэн хувцасны брэнд, мөн нэрийн шар айргийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.