Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст өнгөрсөн хоёрдугаар сард хүүхэд байхдаа мансууруулах бодистой холбоотой хэргээр баригдаж бүх насаараа хоригдох ял сонссон гурван эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллаж чадсан юм. Хуулийн чиглэлээр суралцаж буй Кардашиан хорих газраас суллагдсан эмэгтэйчүүдийн хамт лхагва гарагт Цагаан ордонд зочилсон байна. Тэднийг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээж авч уулзсан хэмээн эх сурвалжид дурджээ.
АНУ-ын төрийн тэргүүнүүд гэмт хэрэгтнүүд, ялтнуудын ял эдлэх хугацааг богиносгох, өршөөл үзүүлэх эрхтэй байдаг. Хоёрдугаар сард Ерөнхийлөгч Трамп нийт 11 хүнд өршөөл үзүүлж, хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ.
Реалити шоуны од Кардашиан хуулийн чиглэлээр суралцаж олж авсан мэдлэг чадвараараа улсынхаа шүүх тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьж байгаа гэдгээ мэдэгдэж байсан билээ. Хорих газрын хаалга татсан иргэдийнхээ тоогоор Америк дэлхийд тэргүүлдэг байна.
Кардашианы ачаар өршөөлд хамрагдсан Кристал Мюноз хууль бус мансууруулах бодисны хуйвалдаанд оролцсон хэргээр 2008 онд баригдаж, 18 жилийн хорих ял сонсжээ. Хоригдохдоо таван сартай нялх хүүхдээ үлдээж, ял эдлэх хугацаандаа дахин төрсөн байна. Энэ мэт мансууруулах бодисны гэмт хэрэгт нэр холбогдож, олон арван жилийн хорих ял сонссон бага насны хүүхэдтэй Жудит Негрон, Тайнис Холл нар Кардашианы тусламжтайгаар Ерөнхийлөгчийн ивээлд багтжээ.
Эх сурвалж: BBC