Коронавирусийн асуудал иргэд, ААН-үүдийн эдийн засагт ихээхэн хүндрэл үүсгэж байна. Үүнээсээ үүдэн иргэд, ААН-үүдээс өргөдөл, гомдол ихээр ирж байгаа ажээ. Тухайлбал, Өргөдлийн байнгын хороонд ойролцоогоор 2000 гаруй иргэдийн гарын үсэгтэй өргөдөл ирсэн байна.
Энэ талаар өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэг:
-Коронавирусийн асуудал дэгдсэнээс хойш иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, гомдол ихээр ирж байна. Ялангуяа сүүлийн үед түрээслэгчдээс өргөдөл ирж байна.
Уг нь зарим аж ахуйн нэгжүүд тухайлбал Дүнжингарав, Хүчит шонхор, Сандэй плаза зэрэг томоохон газраас түрээсийг тэглэлээ гэж мэдэгдсэн боловч бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байна. Хэрэгжүүлэх гээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар очиход хууль эрхзүйн орчин байхгүй учир мөрдүүлж болохгүй байна. Тиймээс ХХААХҮЯ болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх асуудлыг зоцуулах хуулийн төсөл боловсруулсан гэлээ.