СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ё.Баатарбилэг: Сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй гэж шийдвэрлэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай уулзаж санал солилцжээ. Тэрээр энэ үеэр Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй байхаар шийдвэрлэснээ онцоллоо.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

-Хорио тавигдаж хичээл эхлэхээр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд хаврын хичээл тарах хугацааг сунгахгүй. Ингэснээр явцын дүнгийн нэгтгэлээр төгсгөлийн дүнг тооцохоор болж байна.

Харин их дээд сургуульд элсэх сурагчдаас 4-р сарын 28-нд монгол хэлний шалгалтыг цахимаар авна. Өмнөх жилүүдтэй ижил 400 оноо авсан хүүхдүүд элсэлтийн шалгалтанд орох эрхээ авна. Гэхдээ 03-р сарын 30-нд хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхгүй бол цахим шалгалтын асуудалд хүндрэл үүсэхээр байна. 
Энэ жил нийт 28 мянга орчим хүүхэд 12-р анги төгсч байна.
Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын теле хичээлийн шинэ хуваарь телевизүүдээр цацагдана гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.