Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд 1 дүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд түр зогсолт хийж, машиныхаа дугуйг засаж байсан 49 настай Ц-г мөргөж, амь насыг хохироосон ноцтой хэрэг урьд шөнийн 00:05 цагийн үед гарчээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-аас анхаарууллаа.