СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Калифорни мужид онц байдал зарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Калифорни мужид Ковид-19 коронавирусийн улмаас иргэн нас барсан анхны тохиолдол илэрсний дараа мужийн захиргаа онц байдал зарлалаа. АНУ даяар тус вирусийн халдвараар нийт 11 хүн нас барсан байна.

Калифорни мужийн Сакраментогийн эмнэлэгт 71 настай эрэгтэй нас баржээ. Тэрээр аяллын усан онгоцон дээр байсан бөгөөд эрүүл мэндийн байдал нь муудсаар эмнэлэгт очсон байна.

. Цагаан ордон улс орон даяар халдварын тохиолдол илрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Нас барсан 11 хүний 10 нь Вашингтон мужийн оршин суугчид байгаа юм.

Вашингтон, Флорида мужууд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэхийн тулд онц байдал зарласан.

Дэд Ерөнхийлөгч Майк Пенс хэрэв эмч шаардвал АНУ-ын иргэн бүр коронавирусийн шинжилгээ, сорил заавал өгөх ёстой гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп дэд Ерөнхийлөгчийг коронавирусийн тархалтыг намжаах ажлын хэсгийн ахлагчаар томилсон билээ.

Түүнчлэн Төлөөлөгчдийн танхим вирусийн халдвартай тэмцэхэд шаардлагатай 8,3 тэрбум ам.долларын нэмэлт төсвийг өчигдөр баталсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.