Ухаалаг гар утсаараа тоглож, сошиалаар аялж, дуртай бичлэгээ үзэх зэргээр цагийг өнгөрөөж байхад толгой тань урьд өмнөхөөсөө илүү өвдөж байгаа мэт санагддаг бол таны зөв гэдгийг харуулсан судалгааг хийжээ. Энэтхэгийн судлаачид гар утасны хэрэглээ болон толгойны өвчний харилцан хамаарлыг судалсан байна.
Хэдийгээр ухаалаг технологийн хэрэглээ, хүний бие организмын өвдөлттэй холбоотой гэдгийг баталсан судалгаа байдаг ч ухаалаг гар утас толгойны өвчинд хэрхэн нөлөөлдгийг харуулсан судалгааны материал хомс ажээ. Судлаачид архаг хууч өвчнөөс үүдэлтэй биш ч толгой нь өвддөг 400 хүнийг судалгаандаа хамруулсан байна.
Судалгаанд оролцогсдоос гар утасны хэрэглээ, толгойн өвчний түүх, эмийн хэрэглээ зэргийг нарийвчлан судалж ухаалаг гар утас илүү удаан хэрэглэдэг хүмүүсийн толгойн өвчин, эмийн хэрэглээ гар утас бага ашигладаг хүмүүсээс хамаагүй их байгааг олж мэджээ. Тэднийг гар утсаар дуудлага хийхээс бусдаар ашигладаггүй болон бусад үед ч гар утсаа тогтмол ашигладаг гэсэн хоёр хэсэгт хувааж үзсэн байна.
Ингэхэд гар утас тогтмол хэрэглэгчдийн 96 хувь нь өвчин намдаах эм хэрэглэдэг гэсэн бол гар утас бага ашигладаг хүмүүсийн 84 хувь нь ижил хариулт өгчээ. Мөн эм уусны дараа толгойны өвдөлт намдах нь бага байдаг гэж ухаалаг гар утас хэрэглэгчдийн 84 хариулсан бол ухаалаг утаснаас татгалздаг хүмүүсийн 94 хувь нь эм ууснаар толгойны өвдөлт бүрэн намддаг гэж хариулсан байна.
Эх сурвалж: CNN