Украйн улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Засгийн газрын танхимдаа сэлгээ хийж, Ерөнхий сайдаа огцруулсан байна. 35 настай Алексей Гончарук Парламентын танхимд явуулсан санал харуултаар лхагва гарагт албан тушаалаасаа огцорчээ.
Ерөнхий сайд асан зургаан сарын турш Засгийн газрыг тэргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн эдийн засгийн ойлголтыг балар эртний, болхи хэмээн шүүмжилж буй нууц бичлэг задарсны дараа нэр хүнд нь унаж эхэлсэн юм. Зеленский Ерөнхий сайдад 44 настай Даймс Шмыгалыг нэр дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн эрхэм Украйны чинээлэг хөрөнгөтнүүдийн нэг бөгөөд төрийн ажилд төдийлөн гар бие оролцоод байдаггүй бизнес эрхлэгч болохыг эх сурвалжид дурдсан байна.
Украйн улсын Ерөнхийлөгч ажлын албаны дарга Андрей Бохданыг халсны дараа сарын хугацаанд хоёр дахиа улс төрд томоохон эргэлт хийжээ. Владимир Зеленскийн хувьд олон улсын тавцанд багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа ч дотоодын хямрал, улс төрийн тогтворгүй байдал давамгайлж байгаа ажээ. Төрийн тэргүүн инфляцийг бууруулах, хууль бус бизнесийг таслан зогсоохыг хичээж байгаа ч энэ нь Украйнчуудын хувьд хангалтгүй хэмээн эх сурвалжид дурджээ.
Эх сурвалж: The Guardian