БНСУ-д оршин суугаа иргэдийн визний асуудлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас өглөө.
1. Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан.
Иммигрэйшнтэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье.
Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:
Гадаад паспорт
Анкет /통합신청서-г дараах холбоосоос татах/
https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt
Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,
2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,
БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна. https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt
Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:
БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудсаны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой.
https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…
/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/
Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464-т холбогдоно уу.
Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.
БНСУ-д суралцдаг оюутнуудын анхааралд:
2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас авна уу.