СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Гэрээт борлуулагч нар түлш зарсан мөнгийг шамшигдуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор хоёр том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өмнө нь угаарын хий хордлого багасаж байна гэсэн бол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлага их байна.

Иймд иргэд сонор, сэрэмжээ алдалгүй угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраалгүй байх хэрэгтэйг дахин сануулж байна. хэрэгтэй талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дурдлаа.

НМХГ-аас товчоодууд дээр хяналт шалгалт хийж байгаа. Ойрын өдрүүдэд түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил гараагүй. Засаг даргын захирамжийн дагуу нэг цанын бааз, 360 дэн буудал, 92 саун, амралт сувиллын 46, баар 765, бялдаржуулах 137 төв, 287 сүм, 47 биллиардын газрын үйл ажиллагааг зогсоосон. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын тавьсан шаардлагыг маш сайн хүлээн авч байгаад баярлалаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Сургууль, цэцэрлэг амарсан үед хүүхдүүд гэртээ байгаа учраас хөдөлгөөний хомсдолд орж болзошгүй тул холбогдох байгууллагатай хамтран хүүхдүүдэд тохирсон хөнгөн авсаархан, хөгжилтэй дасгал хөдөлгөөний хичээлийг бэлтгэн гаргахаар болж байна” хэмээв.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний зарим гэрээт борлуулагчдын үйл ажиллагааг зогсоосон. Учир нь . Иймээс зарим борлуулалтын цэг дээр явуулын түгээлт хийж байгаа. Иргэддээ хандаж хэлэхэд хоёр сайжруулсан шахмал түлш дууссан бол хоёр цагийн дотор нийлүүлдэг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.