СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн сургуулиуд үүд хаалгаа барилаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Итали улсад Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол 3,100-д хүрч, 107 хүн нас барлаа. Тус улсын Засгийн газар энэ долоо хоногийн пүрэв гараг буюу өнөөдрөөс эхлэн бүх сургуулийн үйл ажиллагааг 10 хоногийн хугацаанд зогсоож, үүд хаалгыг нь барих шийдвэр гаргажээ. Мөн мэргэжлийн спортын бүх арга хэмжээг сарын турш хаалттай байдлаар үзэгчгүй зохион байгуулахаар болсон байна.

. Улсын 20 мужийн 19-д нь коронавирусийн тохиолдол илэрчээ. Эрүүл мэндийн яамнаас ачааллаа дийлэхгүй, хүчин чадал хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэхэд тун ойрхон байгааг анхааруулав.

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Жэнс Спаны хэлснээр нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед халдварын тархалт дээд хэмжээндээ хүрэх болоогүй гэдэг нь тодорхой гэжээ.

Өнөөдөр өглөөний мэдээллээр дэлхийн хэмжээнд коронавирусээр 95,334 хүн халдвар авч, 3,300 орчим өвчтөн нас барсан байна. Дэлхийн 81 оронд вирусийн тохиолдол илэрлээ.

Аялал жуулчлалын төв болсон Итали улсад зоогийн газрууд, зочид буудлууд бараг эзгүйрсэн байна. Тус улсын аялал жуулчлалын салбар коронавирусийн тархалтаас улбаалж багадаа 8,5 тэрбум долларын алдагдалд орно гэж шинжээчид таамаглажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Италиас гадна Хятад, Хонконг, Япон, Ирак, Арабын нэгдсэн эмиртэд сургуулиудыг хааснаас олон сая хүүхэд гэртээ байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.