СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-04

Б.Болдсайхан: Коронавирус Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Сонгдо" эмнэлгийн захирал, Бундангийн Болдсайхан эмч Монголд коронавирус буюу CoVid-19 орж ирэх нь тодорхой. Хамгийн гол нь хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замаа өөрчилж, Б хувилбарт шилжих цаг болсон талаар байр сууриа өөрийн цахим хаягаар дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр “CoVid-19 орж ирэх нь тодорхой, хэзээ вэ гэдэг асуудал. .

Ер нь бол хүн үхүүлэхгүй, цөөн хүн амтай улсад тохирох хувилбар луу шилжинэ гэсэн үг. Манай улс одоо хэрэгжүүлж байгаа аргаа 180 хэм өөрчлөх цаг ирсэн.

Товчхон дурдвал:

  • Хүнд өвдсөнийг сэхээнд
  • Дунд бол эмнэлэгт
  • Халдвар авсан ч зовиургүй, хөнгөн өвдсөн бол гэр гэрт тусгаарлаж: хангамж өгч, харуул гаргаж чандлах
  • 60 дээш настан, суурь өвчтэй иргэдийг гэрээр үзлэг хийх
  • Сэжигтэй тохиолдлуудыг олноор нь тусгаарлахгүй байх
  • Наадмаас бусад бүх баяр, төгсөлт, ой, найрыг цуцлах хэрэгтэй

Учир нь энэ өвчин нь 1-2 сарын турш дэгдээд намжихгүй 1-2 жил үргэлжлэхээр байгаа. Иймээс урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. .

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдлээ гэхэд халдвартай хүнээ хавьталтай нь мөшгөн олж тусгаарлах нь олон сая хүн амтай орноос илүү амар. Хятад, Солонгосын хэрэгжүүлж байгаа арга бус өөрт таарах хувилбараар CoVid-той тэмцэж, амьдарч сурах, хурдтай шилжих хэрэгтэй байна хэмээн жиргэжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.