СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс болж Ази оюутныг гадуурхаж зоджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британийн нийслэл Лондон хотод сурдаг  Хятад гаралтай Сингапурын 23 настай оюутныг коронавирусийн тархалтаас болж ялгаварлан гадуурхаад зогсохгүй зодож нүүр царайг нь гэмтээсэн явдал гарчээ. Энэ талаар Жонатан Мок гэгч хохирогч оюутан өөрийн Facebook хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан мэдээлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар анхлан тархсан тул Их Британид төдийгүй барууны улс орнуудад Ази хүмүүсийг “корона” хэмээн дуудаж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарсаар байгаа юм.

Жонатан Мокийн хэлснээр бүлэг этгээдүүдийн нэг түүнийг цохиж, улс орондоо танайхны гаргасан коронавирусийг тархаасай гэж хүсэхгүй байна гэж хэлжээ. Энэ хооронд нөгөө нь нүүрлүү нь шанаадаж хамарнаас нь цус гарч бэртэл авсан байна. Эмнэлэгт үзүүлэхэд нүүрэнд нь хэд хэдэн хүнд бэртэл, цууралт үүсэн тул дахин сэргээх хагалгаанд орж магадгүй гэжээ.

Халдлага болох үеийн бичлэгийг хяналтын камераас авах боломжтой бөгөөд цагдаа нар сэжигтнүүдийг эрж олохоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа хэмээн Мок хэлсэн байна. Уг тохиолдол түүний хувьд анх удаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж буй явдал биш бөгөөд хоёр жилийн хугацаанд Лондонд сурахдаа хэд хэдэн удаа гадуурхагдаж байсан гэдгээ мөн ярьжээ.

Сингапурын оюутанд тохиолдсон явдал дэлхий даяар үймж буй бэрх цаг үед гарч буй үйл явдлуудын ердөө нэг жишээ юм. .

Коронавирусээр 93,527 хүн халдвар авсан нь тогтоогдож, 3,203 хүн нас баржээ. Хятадын дараа БНСУ халдварын хоёр дахь том голомт болж халдварын тохиолдол 433-р нэмэгдэж 5,621 болсон байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.