СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ли Ман Хэ засгийн газартайгаа хамтарч ажиллана гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

гэж мэдээлжээ. Халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь Дэгү хотын Шинжончи сүмтэй холбоотой гэж “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвөөс мэдээлснээр Сөүлээс 300 км зайтай Дэгү хот нь коронавирус анх гарсан газар 519, Хойд Кёнсон мужид 61 тохиолдол бүртгэгдсэн аж.

Харин Шинжончи христийн сүмийн тэргүүн Ли Ман Хэг ковид-19 коронавирусын тархалтыг зогсооход саад учруулсан гэж буруутгаж байгаа юм. Ли Ман Хэ уржигдар ард түмнээсээ уучлал гуйсан бөгөөд коронавирустай тэмцэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллахаа амласан байна. Түүнээс гадна Латви, Итали улсад зорчоод ирсэн эмэгтэй коронавирусаар өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвөөс мэдээлжээ. Мөн Эрүүл мэндийн сайд Илзе Винкеле эрх баригчид энэ эмэгтэй Итали улсаас ирсэн нислэгийн талаар мэдээллийг шалгаж байгаа.

Тэд халдвар авсан энэ хүнтэй харилцсан бүх хүнийг олж тогтоосон. Тодруулбал, онгоцонд 145 зорчигч байснаас энэ эмэгтэйтэй ойр дотны холбоотой 24 хүнийг олсон гэж мэдээлжээ. Коронавирус анх гарсан БНХАУ-д нас барсан хүний тоо 2943-д хүрч, 80151 хүн халдвар аваад байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр даваа гариг хүртэл Хубэй мужид 31 хүн нас бараад байгаа аж.

Х.ОЮУНБОЛД

2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.