Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безосын хувьд өнгөрсөн долоо хоногт тун азтай байлаа гэж санхүүгийн шинжээчид дүгнэжээ. Учир нь тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хөрөнгийнхөө хэмжээ найман тэрбум ам.доллараар өсгөсөн байна.
Учир нь түүний байгуулсан цахим худалдааны эзэнт гүрэн Амазон компанийн хувьцаа долоон хувиар өсчээ. Пүрэв гарагт 1,870 ам.доллар байсан хувьцааны ханш бараг 2,000 ам.долларт хүрсэн байна.
Безос компанийн 57,5 сая хувьцаа буюу ойролцоогоор 12 хувийг эзэмшдэг тул түүний хөрөнгийн хэмжээ үнэт цаасны зах зээлээс шалтгаалан өсч, буурдаг. Долоо хоногийн өмнө 115 тэрбум ам.доллартай байсан дэлхийн хамгийн баян эрхэм одоо 124 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бүртгэгдэж байна.
Эх сурвалж: The CNN