СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

5,000 жилийн настай модоор хийсэн задгай дээвэртэй Bentley-г танилцуулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Bentley Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч компани задгай дээвэртэй Mulliner Bacalar нэртэй шинэ загвараа танилцууллаа. .

Энэ долоо хоногийн пүрэв гарагт нээлтээ хийх байсан Женевийн авто шоун дээр Bacalar-ыг танилцуулахаар төлөвлөсөн боловч дэлхийн 70 гаруй оронд тархсан коронавирусийн халдварын улмаас авто шоуг хойшлуулаад байгаа юм. Тиймээс Bentley амласан ёсоор товлосон хугацаандаа шинэ загвараа онлайнаар танилцуулжээ.

Шинэ Bacalar хүлэг Barchetta загварт багтана. Энэ нь жижиг завь гэсэн утгатай Итали үг бөгөөд нэмэлт дээвэр огт байхгүй гэсэн үг. Тиймээс та бороотой үед тансаг машинаа гараашдаа хадгалах нь хамгийн зөв сонголт ажээ. Харин . Дөрвөн дугуй нь хөтлөгчтэй Bacalar 650 морины хүчтэй, 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй. Хурдны найман шилжилттэй юм байна.

Машины лого тэмдгийг уламжлалт мөнгөлөг өнгөөр бус хар бараан гялтганасан өнгийг титан оролцуулан хийжээ. Дээр дурдсанчлан 12 ширхэгийг үйлдвэрлэх ба бүгд урьдчилсан захиалгад орсон буюу эздээ олсон байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.