СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Versace-н зүүлтийг загасны уургаар хулгайлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австралийн Мэлбурн хотод тансаг зэрэглэлийн загварын дэлгүүрээс алдарт Versace брэндийн чамин хүзүүний зүүлт хулгайлагджээ. Зүүлтийг хулгайлсан этгээд загасны уурга дэгээ ашиглан манекенаас тайлж авсан тухай цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан ба өнөөдөр Мэлбурн хотын цагдаагийн газар бичлэгийг олон нийтэд дэлгэн харуулжээ..

Эрх баригчид сэжигтэн дэлгүүрийн урд хэсгийн шилэн цонхонд жижиг нүх гаргасан гэж үзэж байна. Уг нүхээр уургыг оруулж дэлгүүр дотор байгаа зүүлтийг гартаа оруулсан ажээ. Гэвч эрэгтэй зүүлтийг гартаа оруулахын тулд гурван цаг орчмын хугацаа зарцуулсан байна. 

 

 

 Одоогоор алдагдсан зүүлтний үнийг олон нийтэд дэлгээгүй, сэжигтэн баригдаагүй. Тиймээс цагдаагийн газраас сэжигтнийг эрэн сурвалжилж, зургийг нь олон нийтэд дэлгэн, холбоотой мэдээ мэдээлэл өгөхийг иргэдээс хүсчээ. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.