СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-04

Сэлэнгийн “Сүхбаатар” боомтоор улсын хил нэвтэрсэн 34 зорчигчийг тусгаарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор гуравдугаар сарын 02-04-ний өдөр орж ирсэн 153 автомашинтай 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж үзэхэд "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигч байжээ.

Тиймээс дээрх 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн хэмээн НМХГ-аас мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сүхбаатар” боомтод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид томилогдон ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран ОХУ-аа орж ирж буй автомашин, галт тэргэнд хяналт шалгалт хийж байгаа аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.