МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Цагаан будаа, элсэн чихрийг гаднаас импортолдог. Эдгээр бүтээгдэхүүний татварыг 3-6 сараар хойшлуулах тухай асуудлыг ярьж байна” хэмээн мэдэгдэж байсан.
Эдгээр асуудлыг өнөөдөр хуралдаж буй Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” хэмээн мэдээллээ.