СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Сумъяабазар: Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасраад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Нүүрс тээвэрлэлтийг 3-р сарын 15-аас хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Тэгвэл нүүрс тээвэр хэвийн явж эхлэх үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар УУХҮ-ийн сайдаас тодрууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Улсын онцгой комиссийн даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу Шадар сайд өөрөө Дорнод аймгийн газрын тосны газрын нөхцөл байдалтай танилцахаар явсан, УУХҮ-ийн сайд Гашуунсухайтын нүүрс тээврийн үйл ажиллагаатай танилцахаар явна. Аль болох эрсдэл багатай тээвэрлэлт хийхийг зорьж байна.

Тодорхой тооны квот тогтоож, нүүрс тээвэрлэлтийг явуулна. Аль компаниас хэдий хэмжээний нүүрс тээврийн машин явуулахыг ярилцаж байж шийдвэрлэнэ. Ер нь коронавирусийн асуудал дэгдсэнтэй холбогдоод Монгол улсын эдийн засаг нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан. Гэхдээ аль болох төсөвт тодотгол хийхгүйгээр цааш явахыг Сангийн сайд зорьж байгаагаа онцолсон.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.