Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжаар баар, цэнгээний газар, фитнесс, цанын бааз, иог болон цэнгээнт бүжгийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа, амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл нэг сарын хугацаатай архи, согтууруулах ундаа борлуулахыг зогсоох шийдвэр гаргана хэмээн яриа гарах болов. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Нийслэлийн Засаг архи худалдан борлуулахыг хориглох шийдвэрийг гаргадаг. Одоогоор бол ийм шийдвэр, мэдээлэл гараагүй. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг энэ сарын 30-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна лээ” хэмээв.
НЗДТ-ын ХМОНХХ-ээс нийслэлийн Засаг даргад нэг сарын хугацаанд архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглох шийдвэр яригдаж байгаа талаар тодруулахад “Одоогоор ийм санал танилцуулагдаагүй байгаа” хэмээсэн юм.