Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ХХАХХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, ХХАХХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Өнгөрсөн жил манай улс 407 мянган тонн улаан буудай хураан авсан. 60 мянган тонныг нь үрэнд хадгалж, 247 мянгыг нь гурилын үйлдвэрүүдэд хуваарилсан. Үүгээр гурил хийхэд манай улсын жилийн хэрэгцээний 80 хувийг хангана. Жилийн хэрэгцээг бүрэн хангахад 60 мянган тонн улаан буудай хэрэгтэй болсон тул ҮАБЗ-ийн хурлаар шийдвэр гарч, тендер зарлагдан компаниуд нь эхнээсээ буудайгаа авчирч байна. 32 мянган тонн улаан буудай замдаа яваа гэсэн мэдээлэл өгсөн.