СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд дэлхийн улс орнууд мэндлэх соёлоо өөрчилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай “Ковид-19” буюу коронавирусийн халдвар өдгөө дэлхийн гурван улсад Ковид-19 шинээр бүртгэгдэж, нийт 76 оронд бүртгэгдээд байна.

Иран, Итали, БНСУ-д халдварын тохиолдол эрчимтэй тархаж байгаа юм. Иймээс дэлхийн улс орнууд өөрийн өөрийн онцлогт тохирсон ажлыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Польш улс коронавирусийн эсрэг зургаан сарын хугацаанд авч хэрэгжүүлэх хуулийн төслийг батлахаар болсон. . Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна. 

Дэлхийн улс орнууд өвчлөл гарсан улсын иргэдийг болон дамжин ирж байгаа иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргаж байгаа юм. Өвчлөл гарсан улсаас ирж байгаа иргэдийг 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг дэлхийн улс орнууд зөвлөж байна.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: "Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д дэгдэлт хязгаарлагдаж, буурсаар байна. Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан. COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа.  " гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:  ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм. 

Жирэмсэн, 0-5 насны хүүхэдтэй эх, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн тоог гаргаж, тэдэнд чиглэсэн зөвлөгөө зөвлөмжийг тусад нь бэлтгэж байна. Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авах гэж байна.

. Урьд шөнө Москва-Улаанбаатарын онгоцоор 138 иргэн ирснээс сэжигтэй гурван иргэнийг ХӨСҮТ тусгаарласан. Түүнчлэн Эрхүү-Улаанбатар чиглэлийн галт тэргээр ирсэн 12 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг зогсоохоор дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч буй талаар өнөөдөр танилцуулав.

Тэрбээр "

Олон улсад өвчлөл нэмэгдэж, зарим улсад шинээр халдвар бүртгэгдэж буй тул дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авах, баримталж байгаа хязгаарлалтаа сунгах, өргөжүүлж байна. Тухайлбал: 

  • Сингапур улсад шинээр хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 110 болсон. Тус улс халдварыг цааш тархаахгүй байх зорилгоор Иран, Итали, БНСУ-д зорчсон түүхтэй зорчигчдыг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтаа өргөтгөж, тэдгээр улсаар аялсан хүмүүсийг транзит нислэгээр явуулахыг хориглолоо. Түүнчлэн тэдгээр улсад зорчоод ирсэн бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа. 
     
  • Тайланд улсын эрх баригчид Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран улсыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьсан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон. 
     
  • Иран улсад нийт нэг долоо хоногийн өмнө тохиолдлын тоо 100 гаруй байсан бол Мягмар гарагийн байдлаар нийт тохиолдлын тоо 2,336 болж өссөн. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.