СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-04

Д.Тогтохсүрэн: Ээлжит бус чуулган зарлах эсэхийг ярилцаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлах товтой байсан. Гэвч АНУ-д шинэ коронавирусийн дэгдэлт өндөр буй учраас спикерийн айлчлал хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-УИХ-ын даргын АНУ-д хийх айлчлал хэзээ эцэслэн шийдэгдэх вэ?

-Эцэслэн шийдэгдээгүй байгаа. Тодруулбал, АНУ-ын талаас эцсийн хариугаа өгөөгүй учраас хүлээсэн байдалтай байна. Манай талаас айлчлалыг шууд цуцалж болохгүй. Яагаад гэхээр, энэ бол олон улсын харилцаа, дипломат албаны асуудал. Нөгөө талаас нөхцөл байдал хүнд байгаа Хятад Улсад Ерөнхийлөгч айлчлал хийсэн. Тиймээс АНУ хүлээж авна гэвэл УИХ-ын дарга явна. Хэрэв АНУ нөхцөл байдал хүнд байна гэвэл явахгүй. Уг асуудал өнөө маргаашгүй эцэслэн шийдэгдэх байх. Гадаад харилцааны яам энэ асуудлыг ярьж байгаа.

-Айлчлалаас өмнө Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлах ёстой гэж байсан. Хэрэв батлуулах бол ээлжит бус чуулган зарлах уу?

-Тогтоолыг соёрхон батлахтай холбоотой асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд ерөнхийд нь зөвшилцөхөөр өгсөн. Тэр шатандаа яваа. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлахгүй.

-УИХ шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах эдийн засгийн арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж байсан шүү дээ?

-Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж одоохондоо яригдаагүй байгаа. Эхлээд холбогдох Байнгын хорооны хуралдаанаар санал солилцож, ярина. Түүний дараа хэрхэн шийдэх талаар ярихаар төлөвлөөд байна. Тухайлбал, төсвийн хүрээнд, Байнгын хорооны хүрээнд юу хийх вэ гээд олон асуудал бий.

С.Заяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.