СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухань хот 1,000 ортой эмнэлгээ нээж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн 26 оронд тархаж 361 хүн амиа алдан, 17,000 орчим хүнд халдварлаад буй шинэ төрлийн коронавирусийг Хятадын Ухань хотоос гаралтай гэж үзэж байгаа юм. Тэгвэл халдварын голомт болсон тус хотод яаралтай тусламжийн үед ашиглах мянган ортой эмнэлэг барих ажил өнгөрсөн сарын сүүлчээр буюу найм хоногийн өмнө эхэлж байсан бол өнөөдөр дуусч хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.

Хуошеншан эмнэлэг өнөөдөр нээлтээ хийсний дараа лхагва гарагт хоёр дахь эмнэлэг болон Лейшэншан нээгдэхээр барилгын ажил явагдаж байна. Шинээр барьж буй эмнэлгүүд халдвар авсан 10,000 орчим иргэнд хүрэлцээтэй байх ёстой гэж Reuters агентлаг мэдээлжээ.

Халдварын улмаас Хятадын нутаг дэвсгэрээс гадна амиа алдсан тохиолдол илрээгүй байсан ч ням гарагт Филиппин улсад коронавирусээр халдварласан хүн нас барсан байна. Уг өвчтөн нь Уханиас ирсэн 44 настай хятадын иргэн эрэгтэй байсан ба Филиппин улсад ирэхээсээ өмнө халдвар авсан байсан гэж үзжээ. Хятадын нутаг дэвсгэрээс гадна халдвар авсан өвчтөнүүдийн тоо 150-д хүрсэн байна.

.

Хонконгийн эмч нар эх газрын Хятадаас тусгаарлагдаж хилээ бүрмөсөн хаахгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хилээ хаахын оронд илрүүлэгч төхөөрөмж ашиглахыг зөвлөж байгаа юм. Хонконгийн судлаачид голомт болсон Уханьд 75,000 иргэн халдварласан гэж тооцож байна. Хятадын Засгийн газар халдварын тархалтын улмаас эдийн засаг унаж болзошгүй тул 170 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The BBC  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.