БНХАУ-ы Сичуань мужийн Чэнду хотын Жинжиан дүүрэгт ажиллаж буй тусгай үүргийн ажилтнууд өндөр технологийн хүчин чадалтай ухаалаг дуулга малгайг ашиглан гудамжаар өнгөрөх иргэдийн биеийн халууныг хэмжиж байгаа ажээ. Уг ухаалаг дуулганд камер суурилуулсан бөгөөд таван метрийн зайд байгаа хүний биеийн дулааныг хэмжиж хэрэв халуунтай байвал дохио өгч мэдэгддэг байна. Гудамжинд зөрөн өнгөрч буй хүмүүс дундаас биеийн дулаан нь цельсийн 37,3 хэмээс их байвал дуут болон гэрлэн дохиогоор мэдэгдэх дуулганы тусламжтайгаар хэдэн зуун хүнийг ч ердөө хоёр минутын дотор бичиж, шалгах хүчин чадалтай ажээ.
Эх сурвалж: Global Times