СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2100 онд элсэрхэг далайн эргийн тэн хагас нь устана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Нарлаг элсэрхэг далайн эргийн тэн хагас нь энэ зууны төгсгөлд үгүй болно гэж судлаачид анхааруулж байна. Энэ нь хүн төрөлхтөний оролцоо болон цаг уурын өөрчлөлтөөс улбаалсан үерээс шалтгаалах ажээ.

Элсэрхэг далайн эрэг устаж усанд идэгдсэнээр зэрлэг ан амьтдад аюултай бөгөөд эргийн орчимд байрладаг хүн амын суурьшил үгүй болно гэж үзэж байна. 30 жилийн дотор дэлхий дээр байгаа нарлаг далайн эргийн 13,6 хувь буюу 36,097 км устаж үгүй болно гэж Европын комиссын хамтарсан судалгааны төвийн шинжээчид танилцуулжээ. Тэдний үзэж байгаагаар энэ зууны хоёрдугаар хагаст байдал улам дордох ба элстэй эргийн 25,7 хувь нь буюу 95,061 км устах эрсдэлтэй байна.

Судалгааг хийсэн эрдэмтэд дэлхийн оршин суугчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахаар хичээх ч далайн усны түвшин энэ зуунд 80 см-ээр нэмэгдэнэ гэж тооцжээ. Улс орнуудыг ангилан авч үзвэл Их Британи улс элсэн далайн эргийнхээ багадаа 27 хувийг, ихдээ 43 хувийг, харин .

Далайн усны түвшин нэмэгдэж үер усны аюул нүүрлэснээс болж эргүүдэд барьж байгуулсан дэд бүтцэд асуудал тулгарч, байгалийн бүтэц элсэрхэг байдал нь өөрчлөгдөнө гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.