СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-03

Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнөөдөр өглөөний Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, долоо хүнийг ХӨСҮТ,  есөн хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.

Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн зургаан зорчигчийг тусгаарлалаа. Тэдний тав нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна.

 Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.