СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Ковид-19 вирусийн халдвар иргэдийн өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчлөв?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНСУ-д өнгөрсөн шөнө Ковид-19 коронавирусээр халдварлагсдын тоо 600-р нэмэгдэж 4,812 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан байна. Өдөр хоногт хэдэн зуугаар халдварын тохиолдол нэмэгдэж буй шинэ төрлийн коронавирус солонгосчуудын өдөр тутмын амьдралын хэмнэлийг хэрхэн өөрчилснийг Korea Times нийтэлжээ.

Энэ долоо хоногт танилцуулсан цахим судалгаагаар коронавирусийн халдвар Өмнөд Солонгосын уугуул иргэд болоод гадны иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа ба амны хаалтын хомсдол үүсч, нийгмийн сэтгэлзүй тогтворгүйтсэн болохыг харуулсан байна.

Судалгаанд оролцсон гадны иргэд болоод уугуул оршин суугчдын 70 орчим хувь нь вирусийн тархалт нэмэгдсэнээс хойш ажлын байрны орчин нөхцөл өөрчлөгдсөн гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 68-69 хувь нь амны хаалт зүүж, гар ариутгагч ашиглаж эхэлсэн байна.

Харин гадагш гаралгүй гэртээ байх үедээ солонгосчууд  зурагт үзэж цагийг өнгөрөөж байгаа бол гадны ажилчид ном уншиж цагийг өнгөрөөж байна хэмээн хариулжээ. Гадны иргэд вирусийн халдвар гарснаас хойш гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх болсон хэмээн 64 хувь нь хариулсан бол солонгосчууд хамаагүй бага буюу 18 хувь нь л гэр бүлтэйгээ хамт байх болсон гэжээ.

Цахим худалдаа эрс нэмэгдсэн бөгөөд судалгаанд оролцсон байна.  

Эх сурвалж: Korea Times

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.