СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: 39 өрх айл нэгдэн, эзэмшил газраа орон сууцаар сольжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах байршил буюу хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 39 өрх буюу 140 гаруй иргэн нэгдэн эзэмшил газраа орон сууцаар сольжээ. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Баятбаясгалан болон НОСК-ийн удирдлагууд гардуулан өглөө.

НОСК ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм.

Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхрын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ногдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг бий болгох юм.

Тухайн айл өрхийн газар болон хүний гараар бүтсэн бүх зүйлсийг үнэлж байгаа. Зах зээлийн ханшнаас 2-3 дахин өндөр үнээр үнэлэж байгаа. . Тухайн айл өрхийн газрын хэмжээ, байшинг үнэлэхэд зарим айлууд хоёр өрөө гурван байр, гурван өрөө нэг байр, хоёр өрөө нэг байр авч байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д.Жаргал “Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр 2013 онд дахин төлөвлөлтөд орсон боловч орон сууцны ажил явагдаагүй. Ингээд НОСК-ийн хөтөлбөрт хамрагдан бид бүхэн санаа нэгдэн газраа үнэлүүлж, орон сууцанд орох болсондоо баяртай байна” хэмээв.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.Баасан “Нийтийн 36 метр.кв  байр, газраа сольж, “Буянт-Ухаа 2” орон сууцанд 49 метр квадраттай 2 өрөө орон сууцанд орж байна” хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.