Хятадад корона вирусийн тархалт аажмаар саарч, өнгөрөгч өдрүүдэд 25 бүс нутагт нь халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэсэн таатай мэдээлэл байна. Энэ нь сүүлийн 40 хоногийн хамгийн бага үзүүлэлт гэдгийг онцоллоо. Иймд өнөөдрийн ЭМЯ-ны мэдээлэл олны анхаарлыг татаж байгаа юм.
Ард иргэд, аж ахуйн нэгжүүд төр засагтайгаа хамтран нэг зүгт харж чадвар халдварт өвчний тархалтаас хамгаалж, бууруулж чаддаг гэдгийг ойрын үед харж байна. Корона вирусийн халдварын хөл хорио тавигдсан энэ өдрүүдэд сүрьеэгийн өвчлөл 69 тохиолдлоор, цусан суулга 1.9 хувиар буурсан байна. Гараа зөв угааж, амны хаалт зүүж, ил задгай нус, цэрээ хаяхгүй байгаа нь эерэг үр дүнгүүдийн нэг гэдгийг өнөөдрийн мэдээллийн цагаар онцоллоо.
ДЭМБ-ын мэдээлснээр гуравдугаар сарын 2-ны байдлаар БНХАУ-д тус вирусийн 206 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрөгч 40 хэд хоногоос хамгийн бага үзүүлэлт болж байна. Хубэйгээс өөр мужид нас баралт бүртгэгдээгүй. Дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байна.
ДЭМБ-ын баг Монгол улсад ажиллаж, шаардлагатай заавар, зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байсан иргэдээс корона вирус илрээгүй. ХӨСҮТ, Налайхын гурван тохиолдлыг тусгаарлан хянаж байна.