СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Үндсэн хуулиар хориглоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүдээ төрийн Думын гишүүдэд танилцуулсан байна. Ингэхдээ эр, эм эсрэг хүйсийн хүмүүсийн гэрлэлтийг дахин хуульчилсан буюу ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийг Үндсэн хуулиар хориглох саналаа дэвшүүлжээ.

Путины танилцуулсан 24 хуудас нэмэлт өөрчлөлтөд Оросыг Зөвлөлт Холбоот улсын залгамжлагч хэмээн нэрлэх нь Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн гүйцэтгэсэн үүрэг, түүхийн үнэн бодит байдлыг харуулах, Оросын ард түмний бурханд итгэх итгэл үнэмшлийг хамгаална хэмээн дурдсан байна.

Ерөнхийлөгчийн Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг албан ёсоор олон нийтэд ил зарлаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлжээ. Эх сурвалжид дурдсанаар гэсэн байна.

Төрийн Думын дэд дарга Петр Толстойн хэлснээр Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудаас хамгийн чухал нь эрэгтэй, эмэгтэй эсрэг хүйсийн хүмүүсийн гэрлэлтийг чухалчлан тусгасан явдал хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Энэ жилийн нэгдүгээр сард Владимир Путины танилцуулснаар ОХУ 1993 оноос хойш анх удаа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм. Ирэх дөрөвдүгээр сарын дундуур улс орон даяар бүх нийтийн санал хураалт явуулна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.