СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-03

Баруунтурууны товчооны гарах хэсгээр гурван цагийн дотор 200 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Өнөө өглөө 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд байгаа билээ. Нийслэл болон орон нутгийн орох, гарах бүх товчоод дээр Мэргэжлийн хяналт, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Орж, гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч, биеийн халууныг хэмжиж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “. Зорчигчдод асуумжаа үнэн зөв бөглөх, маскаа тогтмол зүүх, аян замдаа болгоомжтой зорчихыг нэг бүрчлэн сануулж байгаа” гэв. Энэчлэн бүх товчоод ачаалал ихтэй ажиллаж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.