Эрдэмтэн судлаачид манай дэлхий гурван тэрбум жилийн тэртээ далай тэнгисээр хучигдсан, хуурай газаргүй усан гараг байсныг нотлох баримтыг олжээ. Эрт үед далай тэнгис байсан газраас олдсон химийн элемент үүнийг гэрчлэх ажээ.
Хэрэв уг химийн элемент бүхий хөрсийг ирээдүйд илүү нарийвчлан судалж чадвал эх газар болсон тивүүд хэрхэн бүрэлдсэн төдийгүй дэлхий дээр нэг эст амьдрал хэрхэн үүссэнийг баримт нотолгоотойгоор дахин тайлбарлах боломжтой юм.
Колорадогийн их сургуулийн эрдэмтэн Босвелл Винг, шавь Айовагийн их сургуулийн эрдэмтэн Бенжамин Жонсоны хамт дээрх судалгааг танилцуулжээ. Тэд судалгааны гол материал болох химийн нэгдлээ Австралийн баруун хязгаарын Панорама дүүрэгт геологийн судалгаа хийж байгаад олсон байна. Тэдний олсон 3,2 тэрбум жилийн настай хөрсөнд хэд хэдэн төрлийн хүчилтөрөгч, далайн усны элемент агуулагдсан нь тэр үед манай дэлхий бүхэлдээ усаар хучигдсан байсныг гэрчилнэ гэж үзжээ.
Мөн тэдний үзэж байгаагаар гурван тэрбум жилийн тэртээ манай дэлхийд томоохон тивүүд, эх газрууд гарч ирээгүй усан гараг байсан хэдий ч маш жижиг хэмжээтэй бичил арлууд байсныг үгүйсгээгүй байна.
Эх сурвалж: The Guardian