СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-03

Ч.Өсөхбаяр: Шашны 163 байгууллагад шалгалт хийсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас гадаадын иргэдийн хяналт, шалгалтын талаар тодрууллаа.

-Гадаадын иргэн, харьяатын газраас коронавирусийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Манай байгууллагын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн Газрын тогтоол, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамж зэргийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа. Тухайлбал, хилийн боомтоор нэвтрэх гадаадын иргэдийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, хилийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, мөн шинэ коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв болон хилийн боомт, орон нутагт ажиллаж буй албан хаагчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

-Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийсэн гэсэн. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?

-Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу нийслэлийн зургаан дүүрэгт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд болон тэдгээрт хамрагдаж буй гадаадын иргэдийн бичиг баримтад хяналт шалгалт явууллаа. Хоёрдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилсэн шалгалтад шашны чиглэлээр

. Мөн Монгол Улсад суралцах зорилгоор ирсэн боловч шашны байгууллагад байрлаж байсан БНСУ-ын нэг иргэний асуудлыг шийдвэрлэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Ер нь хяналт шалгалт явуулсан шашны байгууллагууд дотоод ажилтнуудаас өөр хүнгүй, үйл ажиллагаа нь зогссон байдалтай, дийлэнх нь хаалттай байлаа.

-Шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хаанаас олгодог вэ. Танай байгууллага шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага болон гадаадын иргэдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай улс төр, сүм хийдийн харилцааг зохицуулсан бие даасан хуультай. Тодруулбал, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн есдүгээр зүйлд “Сүм, хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хянан үзэж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж заасан байдаг.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-аар иргэд шүтэн бишрэх эрхийнхээ дагуу сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, хяналт тавих асуудлыг зохицуулсан байдаг. Харин манай байгууллага бол тухайн сүм хийд, шашны байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэдийн баримт бичгийг шалгаж, виз, бүртгэлийн талаар зөрчилтэй эсэх болон холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавьдаг.

Иргэд шашны байгууллагад ажиллаж буй гадаадын иргэн Монгол Улсад зохих ангиллын визээр оршин сууж буй эсэхийг шалгуулах бол манай байгууллагад хандах боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн гадаадын иргэний баримт бичигт үзлэг шалгалт хийх, зохих ангиллын виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэх асуудал манай байгууллагын чиг үүрэгт хамаарна гэсэн үг. Харин тухайн сүм хийд нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, зөвшөөрөл авсан сүм хийдийн цугларалтын үйл ажиллагаа болон бусад асуудлаарх санал, гомдол, хүсэлтээ иргэд НИТХ-ын дэргэдэх шашин, сүм хийдийн асуудал хариуцсан ажлын албанд гаргах хэрэгтэй.

-Иргэдийн дунд гадаадын иргэдийн хяналт сул байна гэх шүүмжлэл байдаг. Ер гадаадын иргэдэд хяналт шалгалтыг ямар үндэслэлээр хийдэг вэ?

-Манай байгууллага нь гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Бид он гарсаар хоёр удаагийн төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн хууль хяналтын байгууллагатай хамтарсан болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийсэн.

Э.Цэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.