Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн улс орнуудын хил хязгаарыг үл хайхран, газар нутагт хуваагдаагүй мэт өргөн хүрээтэй үргэлжилж байгааг анхааруулж байна. Тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейвиус уг вирус нь урьд өмнө гарч байсан халдварт вирусээс онцгой байгаа ч зөв арга техникээр тархалтыг намжаах боломжтой гэжээ.
Дэлхий даяар шинэ коронавирусийн улмаас нас барсан хүний тоо хэдий нь 3,000 давсан ба даваа гарагт шинээр халдвар авсан иргэдийн тоо Хятадын бүс нутагт халдварлагсдаас ес дахин их байгаа юм. Коронавирусийн халдвар Хятадын Хубэй мужийн Ухань хотод анхлан гарсан ч одоогийн байдлаар халдварын голомтоос илүү бусад улс орнуудад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна.
Түүнчлэн ноён Тедросийн үргэлжлүүлэн ярьснаар вирусээс илүү түүнээс үүдсэн нөхцөл байдал аюул дагуулж байгааг сэрэмжлүүлжээ. Мөн дэлхийн улс орнуудад хандан тус бүр өөр өөрсдийн арга барилаар уян хатан ажиллах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна. Шинэ коронавирусийн халдвар 62 улсад тархсаны 38-д нь халдварын тохиолдол 10 болон түүнээс цөөн байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Ковид-19 вирусийг “дэлхийн хэмжээнд тархсан халдварт өвчин” эсэхийг зарлахаар нарийн ажиглалт явуулж буй гэжээ. Өмнөд Солонгос, Итали, Иран, Япон улсууд хүнд нөхцөл байдалтай байгаа юм.
Эх сурвалж: ВВС