Цас мөсөн оронд гайхамшгийг мэдэрдэг ч Нью-Йоркийн Эри нуурын эргийн оршин суугчид айдаст автжээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нуурын эргийн оршин суугчид жинхэнэ цас мөсөн оронд сэрсэн байна.
Эд Мис Нью-Йоркийн Хамбургэд найман жилийн турш амьдарчээ. Өвлийн улирал ирэхэд цас мөсөөр хучигддаг ч энэ удаагийнх шиг зүйл огт тохиолдож байгаагүй гэсэн байна. Оршин суугчдыг өглөө сэрэхэд нар мандсан хэдий ч байшин гэрт нь харанхуй хэвээр байжээ.
Гараад хартал багадаа метр орчим зузаан мөсөн давхарга хаа сайгүй үүссэн байна. Зарим байшин барилгын тогтоц “Frozen” хүүхэлдэйн киног санагдуулам ажээ. Гэвч зузаан мөсөн давхаргууд байшингийн бүтцийг эвдэж магадгүй ба хайлах үедээ дээвэр, тулгуурт хэт их ачаалал өгч болзошгүй хэмээн эндэхийн оршин суугчид сэрэмжилж байна.
Эри нуурийн орчимд 48 цагийн турш хүчтэй цасан шуурга шуурч, нуурын усыг эрэгт түрж, улмаар цаг агаарын хүйтэн температурт ийн хөлджээ.
Эх сурвалж: CNN